“Утгад нэвтрэхүй” Та үүнийг мэдэх үү?
Хүүхдүүд ээ! Монгол хэлний үгийн санд бидний өдөр тутам хэрэглэдэггүй, утгыг нь сайн мэддэггүй үгс байдаг шүү дээ. Эх хэлнийхээ арвин баялаг өв сангаас суралцан үгийн баялагаа нэмэгдүүлж, хэл яриагаа хөгжүүлцгээе.
/Я.Цэвэл “Монгол хэлний тайлбар толь” УБ, 1966 номноос /
1. Авуурьд- үргэлж, хэзээд 17-р тал
2. Авьсан – ах дүү хоёрын эхнэр харилцан бие биесийг ийнхүү дуудна. 18 тал
3. Агсарга – саадаг хоромсого уяж бүслэх бүс 21-р тал
4. Ажигнай- зээр гөрөөс агнахад хөлийг нь торгож, шөрмөс булчинг нь хэрчин шархдуулах зэвсэг 24-р тал
5. Азуй – нэгэн зүйл ургамал
6. Алгач- өөш орхиж загас барин агнах хүн 30-р тал
7. Алш- нядлах мал, идэшний мал 36-р тал
8. Амбаа – ураг төрлийн ах насны хүнийг хүндэтгэн жинхэнэ нэрийг цээрлэж дуудах нэр 38-р тал
9. Ангарай- ажилгүй, салан задгай 44-р тал
10. Арандаг – тээр төвөг болох 48-р тал
11. Атгаал – дал богтос хоёрын хоорондох чөмөг 56 –р тал
12. Багш- эрдэм сургах хүн 66-р тал
13. Бану- агуйн дээрээс молцоглож унжин тогтсон шохойн чулуулаг, үнээн хөх ч гэнэ 73-р тал
14. Барим- уртын барагцаалсан хэмжээ, гарын сарвуугаар атгаж авсан хэмжээ 76-р тал
15. Бариувч- бага хүүхдийн дээл 77-р тал
16. Урсавхи- амт чанар муутай архи, сувс ч гэдэг 602-р тал
17. Намарга- ургамлын навч шилмүүсэн дээр тогтсон шүүдрийн ус 367-р тал
18. Яй- тариалангийн газрын 100 үрийн газар буюу талбайн хэмжүүр 902-р тал
19. Хэвцгий- ярдаг, гажууд зан 758-р тал
20. Мундир- ёслолын хувцас 350-р тал
21. Хавьс-хавирга, хавьсан сар- хавирган сар 637-р тал
22. Нүхэр- хэрс үхрийн өөр нэг нэр 394-р тал
23. Чөдрөг-галзуу өвчин 823-р тал
24. Олдой- бүдүүлэг, дүйнгэ 414-р тал
25. Гүтэг-өнгө нь хар нэгэн зүйл араатан, баавгайтай төстэй. 166-р тал
26. Хөдхө- ёс журам мэдэхгүй, бүдүүлэг бядуу хүн 707-р тал
27. Жуулга- нэгэн зүйлийн цох хорхой 352-р тал
28. Цувц- цувж явдаг нарийн жим 797-р тал
29. Зэтэр-хүний гар хөлийн хумсны угийн арьсны нийлэлт газар 297-р тал
30. Даржиг- шашны ёсны нэгэн зүйл жижиг дарцаг 190-р тал
31. Торомтог- Тариа өвс зэргийг идэхээс болгоомжилж малын аманд углаж өмсгөх тор 545-р тал
32. Ёргио-Нэрэлхүү хөөрөлхөг хүн 236-р тал
33. Шилмий-иш нь улаан, навчны үзүүр нь шуумгай гашуун амттай үрийг нь иддэг нэгэн зүйл ногоо 847-р тал
34. Саг-хорхой шавьж ялаа батганы өндөг 459-р тал
35. Хявуу- бялзуухай шувуу
36. Ялам- нэгэн зүйлийн мод 903-р тал
37. Годил- харвуулын сумны үүсгэр зэвийн завсар хийх бяцхан болцуу 147-р тал
38. Цагчиг-Тооны нэр, арван тэрбум 779-р тал
39. Хэншиг- Нүнжигтэй идээний тааламжтай үнэр 763-р тал
40. Юүж- өвс тариа зэргийг хэсэг хэсэг болгож багцлан багласан боодол 896-р тал
41. Жундар-Тосгоны дарга хуучирсан үг 251-р тал
42. Хүйлс- Хоёр усны хоорондын бяцхан зурвас хуурай газар 743-р тал
43. Зайр- Усан дээгүүр өрөмтөн хөлдсөн нимгэн мөс 261-р тал
44. Зүлчгэр- Ураг төрөлдөө элэгсэггүй , тоомсоргүй зантай 290-р тал
45. Дурс- Өвс модны гадаад хальс 212-р тал
46. Хүгд- Зузаан хөвөнтэй өмд 740-Р тал
47. Юд- бараг II-ын арван хувийн нэг
48. Ягч- ой, ургамлын сахлагийн байдал 901-р тал
49. Хисмэс- дотроо үргүй ногоон үзэм 679-р тал
50. Няг- чигжүү, нягт 401-р тал
51. Мишил-нэгэн зүйл сэлэм 337-р тал
52. Ортоом-Хайнагийн үнээний төл 425-р тал
53. Хурил- хэрэмний үүр 733-р тал
54. Нахай- доод уруулын доорх хонхор 372-р тал
55. Эмсгий-үүдэн шүд нь унаж онгойсон байдал 877-р тал
56. Хөлмөг- хатан хүний ёслолд нөмрөх нэгэн зүйл хээнцэр хувцас 709-р тал
57. Мовго- Дулаан оронд ургадаг нэгэн зүйлийн хатуу жимс 338-р тал
58. Лиг- тэмээний унанги бөх 321-р тал
59. Хамшаа – хавтгай налчгар хамар 656-р тал
60. Хявцаг- харамч хүн 769-р тал
61. Нанжин- ганган хээнцэр 369-р тал
62. Шозон- нэгэн зүйлийн ургамал ???
63. Улуу-хуян өвчин 591-р тал
64. Хаадай- Ингэний нэмнээ 632-р тал
65. Ортууз- хатуу навчтай бутлаг ургамал 425-р тал
66. Өтгөр-үрчгэр нүүр 448-р тал
67. Жүнс- тогоруу шувууны өөр нэг нэр 253-р тал
68. Чамалхай-чамламтгай зан 812-р тал
69. Жанзий- Төрийн вангийн угсаа залгамжлах хөвүүн /хуучирсан үг/ 241-р тал
70. Хагаас-загас барих дэгээний үзүүр 638-р тал
71. Жовгон-нэгэн зүйлийн оромж 249-р тал
72. Түсрэг-цацах, шүршихэд хэрэглэх сав 569-р тал
73. Жив- ов мэх, арга заль 243-р тал
74. Зөөр- хурааж хуримтлуулсан хөрөнгө хогшил 280-р тал
75. Данжич- Мөнгө хүүлэгч этгээд 187-р тал
76. Зүрэм- жижиглэсэн нарийн зурвас юм, махны зүрэм, цаасны зүрэм 291-р тал
77. Нажид- зовлон, бэрхшээл 362-р тал
78. Нуган- хөвгүүн 387-р тал
79. Сажин- 13 метртэй тэнцүү уртын хэмжээ 460-р тал
80. Самсаа- хамар, хоншоорын хоёр хажуугийн бяцхан хонхор 466-р тал
81. Сангас- шувууны баас 468-р тал
82. Сов- нэгэн зүйлийн амьтан, халиутай төстэй 475-р тал
83. Тарч – 3 настай эм тарвага 524-р тал
84. Туужуу- Хог арилгах шүүр 560-р тал
85. Уралдуур – мал адгуусны богино хавирганы бураан дээр ургасан бяцхан нарийн мах 596-р тал
86. Ууж – Эхнэр хүний дээлийн гадуур өмсөх ханцуйгүй урт хувцас 604-р тал
87. Үлий – Газар доогуур оготно хулганы онгичиж сэндийлсэн газар 620-р тал
88. Хомбого – юм агуулахын тулд хөм ширээр хийсэн ачааны том сав 688-р тал
89. Хүлтгэр – Ёс мэдэхгүй,бүдүүлэг хүн 744-р тал
90. Цөрөм- бог малын сүүг хурааж гашилгасан идээ 796-р тал
91. Цур – бог малын сүүгээр хийсэн ааруул 798-р тал
92. Шигшиг- Монгол гэрийн тоононы дөрвөн талаас уях оосор, дээвэр туурганы үзүүрт уясан оосор 844-р тал
93. Эгэвч – хазаарын зуузайны гархинд торгосон ацтай гохт төмөр 869-р тал
94. Элгэг – нэгэн зүйлийн шигшүүр 873-р тал
95. Сэрээлж – нэгэн зүйл жимс түүх багаж 506-р тал
96. Харгиа – Усны түргэн урсгал 664-р тал
97. Хөгнө- Хурга ишгийг уяж торгох зэлэн дээс 705-р тал
98. Ээрэм – тогоо нэрэхэд буцалсан айраг дээш хөөрч бүрхээрийн дотор талд наалдаж тогтсон идээ 895-р тал
99. Ээдэн - юм наах жонхуу зутан 894-р тал
100. Юүдэн – Бороо шороонд давхарлан өмсөх малгай 896-р тал
Монгол хэл, бичиг соёлоо дээдлэн хөгжүүлцгээе.