1,Аагтай цай алжаал тайлна, аятай үг сэтгэл засна
2.Арван үгээс нэгийг тогтоо, арван хүнээс нэгийг тань
3.Хаврын цас урсаж, нүүдлийн шувууд ирж, дэлхийг чимээ шуугиан тэлж байв.
4.Усан хөх зэрэглээ гүйж, уул хөвчийн тоо тоймгүй гуу жалгаар ойн цасны шар ус хөөсрөн урсав.
5..Бүрэнхий өдрийг гийгүүлж болдоггүй, битүү үгийг тайлж болдоггүй
6.Зүйргүй үг байдаггүй, зүүдэлгүй дээл байдаггүй
7.Цэнхэр яргуй аль хэдийн хагдарч, төдий л удалгүй шинэ ногоо соёолов.
8.Хяр дээгүүр зэврүүн салхи сэвэлзэн, зөөлөн цас манаргаад, Арандалын хацар амыг хорстол хайрна.
9.Идээг амтлах гэж давс хийх , үгийг чимэх гэж худал хэлэх
10. Хүн ахтай, дээл захтай
11.Зуузай хүү зураад ирнэ,зуун мөр бэлчээд гарна
12.Зүү байгаад утасгүй, утас байгаад зүүгүй, гал байгаад илчгүй
13.Оюутнууд амарч тээврийн товчооноос тэргэнд сууж нутаг руугаа явцгаав.
14.Голын усанд жараахай наадаж, хааяа мэлхий нойрмогоор вааглаж, аянчин жинчдийн морь мал хүүхэд шуухид шуугилдана.
15.Сэлэнгийн хөндий налайж, мал сүрэг бэлчин тарианы шуудуу зурайж, ганц хоёр бор гэрээс утаа савсана.
16.Тус хийвэл дуустал, давс хийвэл уустал
17.Тал нутагт минь тариа жимс ургаж, амар сайхан нутгаасаа алт нүүрс авч байна.
18.Хөхөө гургалдай хоёр ээлж дараагаар донгодож, түмэн зүйлийн аялгуу чихний ойр сонсогдоно.
19.Үнс их бол галын зуд, үг олон бол хэрүүлийн зуд
20.Уур биеийг зовооно, уул морийг зовооно
21.Оройд нь дун цагаан цас гялтагнаад, дундуур нь үүл манан хосолж үргэлжлэн тунажээ.
22.Хэсэг хэсэг сэмжин цагаан үүл цэнхэр тэнгэрт бие биеэ хөөцөлдөн нүүнэ.
23.Уулсын оройгоор үүл манан татаад, удалгүй хүйтэн шамарга будран оров.
24..Олон үг ойр унана, оносон үг хол тусна
25.Хорвоогийн гайхамшиг нт хүн ,хүний гайхамшиг нь ухаан
26.Салхи сэвэлзэн нүүж, намрын улирал нэгэнт эхэлжээ.
27.Эрхэм баян эрдэм,дунд баян өнөр , адгийн баян эд хөрөнгө
28.Удалгүй зун болж, айл амьтан зусланд бууж, ногоо цагаа элбэг дэлбэг болов.
29.Тэр үнэхээр сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан байв.
30.Өргүй бол баян, өвчингүй бол жаргал
31.Танилтай хүн талын чинээ,танилгүй хүн алгын чинээ
32.Хүүхдүүд хонио ялган шуугилдаж, тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашхирна.
33.Гэзэг нь ногоон, гэдэс нь цагаан
34.Жин торго захгүй, жижиг сувд нүхгүй
35.Ширүүн салхинд модны мөчир гуйвалзах бөгөөд аянгын дуу сүртэй хүржигнэнэ.
36.Хааных тэр амьтныг шөнө бүр нэг хүнээр мануулдаг байсан ба тэр нь манааны хүнээ дор нь идчихдэг байв.
37.Хөвчид цас зузаан орсон боловч яг энүүхэн хавьдаа газар хар , хагд өвс халиурна.
38.Намрын шөнийн одод гялалзаж, чийглэг сэрүүн агаар нуруу жиндүүлнэ.
39.Мухар үхэр сэжээч, муу хүн сонжооч
40.Найдангийн эх араг үүрч савар бариад аргал түүв.
41.Хоймрын авдар дээрх сэрүүлэгтэй цаг чаг чаг гэнэ.
42.Өөрт хэрэгтэй шаштир номуудаас үргэлж өөрийн нэг үгийг суралтай
43.Урантай утас бүү булаалд, ухаантантай үг бүү булаалд
44.Машинаар жижиг голыг гаталж, хаврын шавхайг туулна.
45.Анааш хагас метр урт хэлтэй бөгөөд түүгээрээ чихээ цэвэрлэдэг.
46.Үүлэн элч оргил гуайнд хонон өнжиж уулын оргил тэнгэртэй нөхөрлөнө.
47.Гараараа ганц хүнийг дийлэх ,ухаанаараа мянган хүнийг дийлэх
48.Энэ үеэр тогоотой цай даргин буцалж, бидний яриа түр завсарлав.
49.Хулгайчийн муу хаяагаа хадардаг, худалчийн муу хажуудахаа мэхэлдэг
50.Туйлбаргүй хүн амархан буцдаг, тугалган жад амархан шантардаг
51.Үер зам эвддэг,архи амьдрал эвддэг